ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Манай цахим хуудсаар зочилсон та бүхэнд Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд, эрүүл энх, аз жаргалтай байж, бүтээл, эрдэм номын их аяндаа улам их олз омогтой байхыг хүсэн ерөөе!.
Манай хүрээлэн нь 1971 онд НААҮЯ-ны харъяа “Туршлага, шинжилгээний төв” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, өдгөө Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн нэртэйгээр эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг хангахад эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чиглүүлэн билиг оюунаа дайчлан үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Манай эрдмийн хамт олон нь дулаантехник, сэргээгдэх эрчим хүч, салбарын экологийн чиглэлээр олон арван эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулан үйлдвэрлэл практикт нэвтрүүлсэн байна.
Бидний өмнө судалгааны ажлын үр дүнг орчин үеийн шаардлагад нийцүүлэх, шинжлэх ухааны ач холбогдлыг нийгэмд сурталчлан таниулах, техник технологийн шинэ шийдлийг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ–сургалт–үйлдвэрлэл зэрэг зохимжтой хэлбэрийг оновчтойгоор хослуулан хөгжүүлэх, импортыг орлох брэнд бүтээгдэхүүн бий болгох зэрэг хүлээгдэж байгаа олон ажил байна.

Та бүхэн манай цахим хуудсанд зочилсоноор манай байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч хамтран ажиллах санал бодлоо харамгүй хуваалцан бидний итгэлтэй анд, харилцагч болж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

Сайн бүхэн дэлгэрэг!

Хүндэтгэсэн,

Захирал Б.Жаргалсайхан

 

 

Үндсэн Хуудас

Updated on 2016-06-14T07:48:39+00:00, by ITEIE.